КОВИД-19 I Япон улс БНСУ-аас ирэх иргэдэд ХИЛИЙН ХОРИГ тавина

КОВИД-19 I Япон улс БНСУ-аас ирэх иргэдэд ХИЛИЙН ХОРИГ тавина

Япон Улсын Засгийн газар шинэ коронавирусын халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Онц байдал зарлах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг 10-ны өдөр Парламентдаа өргөн барьж, улмаар 13-ны өдөр соёрхон батлуулахаар ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газрын коронавирусын асуудлаарх Ажлын хэсгийн гуравдугаар 5-ны өдрийн хуралдаанаас хил гаалийн хяналтыг бэхжүүлэх чиглэлд БНХАУ, БНСУ-аас Япон Улсад зорчих иргэд зөвхөн Нарита болон Кансай олон улсын нисэх онгоцны буудлаар хүлээн авах, Японы хилээр нэвтэрсний дараа хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд байлгах, мөн Японд олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байхыг уриалах зэрэг арга хэмжээ авч ажиллахаар тогтжээ.

Эдгээр арга хэмжээг энэ сарын 9-ний өдрөөс сарын сүүл хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх аж. Мөн энэ сарын 07-ны 00 цагаас эхлэн БНСУ болон Ираны зарим мужаас Японд зорчих иргэдэд хилийн хориг тогтоох юм байна.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.