Оросын Элчин сайдыг хөнөөсөн хүмүүст бүх насаар нь хорих ял оноохыг шаардав

Оросын Элчин сайдыг хөнөөсөн хүмүүст бүх насаар нь хорих ял оноохыг шаардав

Туркийн Прокурорын байгууллага Анкарад сууж байсан Оросын Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа найман хүнд бүх насаар нь хорих ял оноохыг шаарджээ.

“RT” агентлагийн мэдээлснээр Элчин сайдыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа нийт 28 хүний тав нь цагаатгагдаж магадгүй байгаа аж.

Энэ сарын 31-нд болох шүүх хурлаар зарим зүйл шийдэгдэх ба Оросын дипломатчийг хөнөөсөн хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд эхэлжээ. Байцаагдсан шүүгдэгчид бүгд уг хэрэгт холбогдолгүй гэж мэдэгдсэн байна.

Сануулахад, Туркт сууж байсан Оросын Элчин сайд Андрей Карловыг 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр буудан хөнөөсөн хэрэг гарсан билээ. Анкарад үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлж байсан түүнийг цагдаагийн ажилтан Мевлют Мерт Алтынташ буудаж хөнөөн, өөрөө цагдаа нараас зугтах үеэрээ буудуулж нас барсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.