PCR шинжилгээгээр 55 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ

PCR шинжилгээгээр  55 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.22, 11:00 цаг/ "Нэг хаалга-нэг шинжилгээ" амжилттай үргэлжилж, дуусах шатандаа орлоо

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  55 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ  36 906 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал аж.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 693  болжээ. Үүнээс  1 933 нь эдгэрээд байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 47 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай  745 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 80, хөнгөн 635 хүн эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.