Мал эмнэлгийн ерөнхий газар, Туркийн Хүнс, хяналтын ерөнхий газар хооронд цахим уулзалт хийхээр болов.

Мал эмнэлгийн ерөнхий газар, Туркийн Хүнс, хяналтын ерөнхий газар хооронд цахим уулзалт хийхээр болов.

Монгол Улсаас Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд Туркийн Хөдөө аж ахуй, ойн сайд Бекир Пакдемирлитай өнөөдөр уулзсан тухай ГХЯ-наас мэдээллээ. 

Уулзалтаар, Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд 2018 онд байгуулсан Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг хэрэгжүүлэхэд хоёр талаас идэвхи гаргах, үүний тулд яам хоорондын хамтын ажиллагааны ажлын баг байгуулах чиглэлд ажиллахаар тохиров.

Энэ хүрээнд, Монголоос Турк руу арьс, шир, өлөн гэдэс, мах махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг судлахын тулд экспортын бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар Монголын Мал эмнэлгийн ерөнхий газар, Туркийн Хүнс, хяналтын ерөнхий газар хооронд холбоо тогтоож, цахим уулзалт хийхээр болов.

Элчин сайд Р.Болд, малыг эрүүлжүүлэх төсөл хэрэгжүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, хүлэмжийн технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг илэрхийлж, Туркийн тал энэ оны тавдугаар сард болох Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 88 дугаар чуулга уулзалтын үеэр Монгол Улсын баруун бүсийг малын гоц халдварт шүлхий өвчингүй тайван бүсээр хүлээн зөвшөөрүүлэх Монголын өргөдлийг дэмжихээ илэрхийллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цагааннуур сумаас 160 км зайд 5 магнитудын хүчтэй газар хөдлөв 2021-02-22

PCR шинжилгээгээр 55 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ 2021-02-22

Маргаашнаас тээшийн вагон явж эхэлнэ 2021-02-22

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас супер азтан тодорсонгүй 2021-02-22

Хөдөө орон нутагт танхимын хичээл эхлүүлэх бэлтгэл хангаж байна 2021-02-22

Мал эмнэлгийн ерөнхий газар, Туркийн Хүнс, хяналтын ерөнхий газар хооронд цахим уулзалт хийхээр болов. 2021-02-22

Ц.Ганзориг: БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна 2021-02-22

МАН-ын ээлжит XXX дугаар Их хурлыг хойшлуулах тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа. 2021-02-22

Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай 2021-02-22

Гуравдугаар сард дараах хуваарийн дагуу тусгай үүргийн нислэг үйлдэнэ 2021-02-22

Иргэд, ААН-үүдийн мөрдөх түр журам 2021-02-22