Ц.Ганзориг: БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна

Ц.Ганзориг: БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.02.22, 11:00 цаг/ мэдээллээр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг коронавирусын эсрэг БНХАУ-ын Синофарм вакциныг Монгол Улсад авчрах тухай мэдээллээ.


Тэрбээр "БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакциныг өнөөдөр 22:00 цагт манай улс авчирна. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж байгаа вакцин юм. Зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна гэсэн үг. Манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлийг бүрэн хангасан" гэлээ.

Түүнчлэн иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах бөгөөд иргэдэд сонголт олгох үүднээс хэд хэдэн вакцин оруулж ирж байгааг хэллээ. Мөн вакцин хийлгээгүй иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлана гэдэг зүйл Засгийн газар болоод УОК дээр яригдаагүй гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

PCR шинжилгээгээр 55 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ 2021-02-22

Маргаашнаас тээшийн вагон явж эхэлнэ 2021-02-22

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас супер азтан тодорсонгүй 2021-02-22

Хөдөө орон нутагт танхимын хичээл эхлүүлэх бэлтгэл хангаж байна 2021-02-22

Мал эмнэлгийн ерөнхий газар, Туркийн Хүнс, хяналтын ерөнхий газар хооронд цахим уулзалт хийхээр болов. 2021-02-22

Ц.Ганзориг: БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна 2021-02-22

МАН-ын ээлжит XXX дугаар Их хурлыг хойшлуулах тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа. 2021-02-22

Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай 2021-02-22

Гуравдугаар сард дараах хуваарийн дагуу тусгай үүргийн нислэг үйлдэнэ 2021-02-22

Иргэд, ААН-үүдийн мөрдөх түр журам 2021-02-22

С.Энхболд: Маргаашаас эмч нарыг вакцинжуулж эхэлнэ 2021-02-22