БНСУ-Д ОРШИН СУУГАА ГАДААД ИРГЭД АНХААРАХ САНАМЖУУД

БНСУ-Д ОРШИН СУУГАА ГАДААД ИРГЭД АНХААРАХ САНАМЖУУД

БНСУ-Д ОРШИН СУУГАА ГАДААД ИРГЭД АНХААРАХ САНАМЖУУД

БНСУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуультай холбогдуулан тус улсын ХЗЯ-аас гаргасан гадаад иргэдийн мөрдвөл зохих ерөнхий санамжуудтай танилцуулж байна. Үүнд:

1. Гадаад паспортын дугаар, хүчинтэй хугацаа, овог нэр, төрсөн огноо, иргэншил зэрэг хувийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд 15 хоногийн дотор харьяалах Гадаадын иргэн харьяатын газар /Immigration/-т бүртгүүлнэ. /БНСУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн 35-р зүйл/

2. Оршин суугаа хаягт өөрчлөлт орсон бол шинэ хаягийг харьяалах хороо /동사무소/ эсхүл Гадаадын иргэн харьяатын газарт 15 хоногийн дотор бүртгүүлнэ. /БНСУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн 36-р зүйл/

3. Оршин суух визийн хугацаа дуусахаас өмнө виз сунгах хүсэлтийг гаргах ёстой ба виз сунгах хүсэлтийг хугацаа дуусахаас 4 сарын өмнөөс гаргах боломжтой. /БНСУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн 25-р зүйл/

4. Урт хугацаагаар оршин суугаа гадаадын иргэд тухайн визийн ангилалд зөвшөөрөгдсөн ажил эрхлэх, ажлын байраа солих тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна. /БНСУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн 21-р зүйл/

5. БНСУ-д төрсөн гадаад хүүхдийг төрснөөс хойш 90 хоногийн дотор, бусад хүмүүсийн хувьд 30 хоногийн холбогдох ангиллын визээ мэдүүлж авсан байна. /БНСУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн 23-р зүйл/

Энэхүү санамжуудтай холбоотойгоор бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага зэрэг нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ХЗЯ-ны тусгай дугаар 1345 болон www.hikorea.go.kr цахим хуудаснаас авна уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.