"АЛДАРТ ЭХ"-ИЙН I, II ЗЭРГИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

"АЛДАРТ ЭХ"-ИЙН I, II ЗЭРГИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

“Алдарт эх”-ийн I, II зэргийн одон авах болзол хангасан ээжүүдийн холбогдох баримт бичгийг 2021 оны 3 дугаар сарын 10-ныг хүртэл ЭСЯ-ны Консулын хэлтэст хүлээн авна.

Үүнд:

- Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);

- Эхийн иргэний үнэмлэхний хуулбар;

- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар;

- Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байна);

- Хэрэв “Алдарт эх” I зэргийн одонгоор шагнуулах бол II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар

- Анкет зэрэг болно.  /  АНКЕТ ҮЗЭХ БОЛОН ТАТАЖ АВАХ БОЛ ЭНД ДАРНА УУ  /

Дээрх материалыг дотоодын шуудангаар ирүүлэх бол ЭСЯ-ны Консулын хэлтсийн 04410, 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관영사부, 02-798-1950 /Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Republic of Korea, Embassy of Mongolia, Consular Section, 02-798-1950/ хаягаар ирүүлнэ.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.