Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ОУВС-тай нягт хамтран ажиллана

Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ОУВС-тай нягт хамтран ажиллана

Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёныг өчигдөр хүлээн авч уулзав.

Сангийн сайд эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, саяхан баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар танилцуулж, санал солилцлоо.

ОУВС-гийн суурин төлөөлөгч Юн Сок хөл хорионы дараах ажлын хамгийн эхний өдөр хүлээн авч уулзсанд талархаад, Засгийн газраас зарласан цогц төлөвлөгөөг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ хэлэв.

Талууд 2021 онд Монгол Улс Олон улсын валютын сангийн гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байгааг онцолж, хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүнд гарсан амжилтыг хадгалах, цаашид Засгийн газрын бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллах талаар санал нэгтэйгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон нөхөрсөг уулзалт, романтик болзоо хийхэд ээлтэй. 2021-02-24

Монгол, Азербайжаны Гадаад хэргийн яамны улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов. 2021-02-24

МОНГОЛБАНК: Урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа 2021-02-24

Танхимын хичээл эхлүүлэх асуудлыг хэлэлцэж байна 2021-02-24

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас Сидней хотод ажиллаж, консулын үйлчилгээ үзүүлнэ. 2021-02-24

Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ОУВС-тай нягт хамтран ажиллана 2021-02-24

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна 2021-02-24

PCR шинжилгээгээр  32 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 2021-02-24

“Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн төсөлд гарын үсэг зурлаа 2021-02-24

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээр 131 тохиолдол батлагдлаа 2021-02-24

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна 2021-02-24