“Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн төсөлд гарын үсэг зурлаа

“Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн төсөлд гарын үсэг зурлаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки энэ сарын 22-нд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нартай цахим уулзалт хийж, Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх 123930 ам.доллар буюу 351 960 000 орчим төгрөг бүхий “Төв аймгийн Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн засварын төсөл” болон 247487 ам.доллар буюу 703 360 000 орчим төгрөгийн "Ховд аймгийн Мѳнххайрхан сумын эмнэлгийн өргөтгөлийн төсөл"-ийн гэрээнд гарын үсэг зурав.

Төв аймгийн Зуунмод сумын “Бүжинхэн” цэцэрлэгийн засварын төслөөр тус цэцэрлэгийн барилгыг сургуулийн өмнөх байгууллагын стандартад нийцүүлэн засварлах бол Ховд аймгийн Мѳнххайрхан сумын эмнэлгийн төслийн хүрээнд тус эмнэлгийн хашаанд хоёр давхар 20 ѳрѳѳ бүхий ѳргѳтгѳлийг барьж эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуйн орчинг сайжруулах юм.

Дээрх цахим уулзалтын үеэр дээрх аймгийн Засаг дарга нар Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмэнд талархахын хамт бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.

Ташрамд дуулгахад, “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 563 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд Японы 2020 оны санхүүгийн жил /2020.04.01-ээс 2021.03.31/ нийт 816591 ам.доллар буюу 2 297 870 000 төгрөг бүхий таван төсөлд гарын үсэг зураад байна.

Дээрх хөтөлбөр хувьд хөгжиж буй орнуудын орон нутгийн Засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд төслөө хариуцаж хэрэгжүүлэх бөгөөд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр тус ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Ингэснээр төслийн үр ашгийг тухайн орон нутгийн ард иргэд шууд хүртэх давуу талтай.

Эх сурвалж: http://www.mnb.mn/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Танхимын хичээл эхлүүлэх асуудлыг хэлэлцэж байна 2021-02-24

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас Сидней хотод ажиллаж, консулын үйлчилгээ үзүүлнэ. 2021-02-24

Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ОУВС-тай нягт хамтран ажиллана 2021-02-24

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна 2021-02-24

PCR шинжилгээгээр  32 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 2021-02-24

“Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн төсөлд гарын үсэг зурлаа 2021-02-24

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээр 131 тохиолдол батлагдлаа 2021-02-24

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна 2021-02-24

Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнуулжээ 2021-02-24

Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичээллэнэ. 2021-02-24

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг талархлын захидал илгээжээ 2021-02-24