Хятадад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 3042 болжээ

Хятадад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 3042 болжээ

БЭЭЖИН. /TASS/. Баасан гаргийн байдлаар БНХАУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан барсан хүний тоо 3042 болж нэмэгдсэн бол 53 726 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлэв.


Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятадад коронавирусний халдварын 143 шинэ тохиолдол илэрч, 30 хүн нас барсан бол 1681 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Тус улсад халдвар авсан нийт хүний тоо 80 552 болсон байна.


Коронавирусний халдварын голомт болох Хубэй мужид 126 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 67 592 болсон бол тус мужид нас барсан тохиолдлын тоо 29-өөр нэмэгдэж, 2931-д хүрсэн байна. Нэг хоногийн дотор 1478 хүн мужийн эмнэлгүүдээс гарснаар, эдгэрсэн хүний тоо 41 966 болжээ.


Хятадын Эрүүл мэндийн хорооны мэдээлэлд дурдсанаар, халдвар авсан хүмүүстэй ойрын хавьталтай 670 854 хүн байгаа бөгөөд тэдний 29 896 нь эмнэлгийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.