Чихэвчийн чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг...
Дуу, хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд хэдийнээ баталсан. Тэгвэл үүгээр зогсохгүй чихэвчийн чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг гэж Их Британийн Лестерийн их сургуулийн шинжээчид мэдээлжээ.
Чихэвчээ дээд цэгт нь чангалж, хөгжим сонсох үед 110 децибел буюу тийрэлтэт хөдөлгүүрт онгоцных шиг чичиргээн мэдэрдэг гэнэ. Үүний улмаас хэсэг хугацаанд дүлийрэх, чимээгүй орчинд байсан ч чих шуугихаас гадна яваандаа сонсголгүй болдог байна. Түүнчлэн тархины эд, эсийг хамгаалдаг торлог бүрхүүлийг цочроож, гэмтээдэг аж. Шинжээчид энэ үйлчлэлийг ион гэрлээр бичиж, баталгаажуулсан байна.
Үндсэндээ сонсголгүй болох аюул хоёр шалтгаантай. Та өдөрт хэр удаан хугацаагаар чихэвчээр дуу сонсож байна, эсвэл хэр чанга сонсож байна гэдгээс шалтгаалдаг. Энгийн харилцан яриа дунджаар 60 децибел байдаг бөгөөд сонсголд нөлөөлөхгүй. Харин асаалттай байгаа бульдозерийн хөдөлгүүрийн чимээ 85 децибел байдаг бөгөөд найман цагийн хугацаанд таны сонсголд нөлөөлж чадна. Тэгвэл аянга цахих, вувузела бүрээ ойролцоогоор 120 децибел чимээ гаргадаг аж. Ийм өндөр децибел чимээг есөн секунд сонсоход л сонсголд нөлөөлөх бөгөөд бүрэн сонсголгүй болох аюулд ч хүргэж болно.
Дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй байснаар сонсголгүй болохоос сэргийлж чадна гэсэн байна
Хэрэглэгч бид өөрсдөө үүнээс сэргийлж чадна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.