ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

Цагдаагийн ерөнхий газраас Хүний эрхийн үндэсний комисстой 2011 оноос эхлэн хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан жил бүр тусгай төлөвлөгөөний дагуу хамтран ажиллаж байна. Энэхүү “Санамж бичиг”-ийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Хурлын танхим”-д уулзалт зохион байгуулж, хүний эрхийн цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Дээрх уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, Дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд нар оролцов.

Уулзалтаар цагдаагийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой урт хугацаанд болон энэ жил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, цар тахлын үед хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлаар санал солилцож, талууд цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, чанартай, үр дүнтэй ажиллахаа илэрхийлсэн юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНФУлсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. 2021-02-26

БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо 2021-02-26

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо 2021-02-26

Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өчигдөр хүлээн авч уулзлаа. 2021-02-26

Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх цахим сургалт зохион байгуулагдаж байна 2021-02-26

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО 2021-02-26

Төмөр замын бэхэлгээний системийн зарим хэсгийг Монголд үйлдвэрлэх санал тавив 2021-02-26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 2021-02-26

PCR шинжилгээгээр 30 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 2021-02-26

БЗД-т найман байр цагдаагийн хамгаалтад байна 2021-02-26

Хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон 65 иргэнд тусламж олгожээ 2021-02-26