Хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон 65 иргэнд тусламж олгожээ

Хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон 65 иргэнд тусламж олгожээ

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан коронавирусний улмаас хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон 65 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, 75 сая 106 мянган төгрөг зарцуулсан байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээлэхдээ, “Хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон иргэдийг татан авах үүднээс НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш хамтран ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд 941 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. Энэхүү тусламжийг Их Британи, Чех, Европын холбоо зэрэг хандивлагчдын дэмжлэгтэйгээр олгосон гэдгийг онцлон тэмдэглье. Уг хамтын ажиллаганы хүрээнд энэ сарын 25-нд ирсэн Истанбул-Улаанбаатар, 27-нд үйлдэх Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр нийт 46 иргэний нислэгийн тасалбар болон тусгаарлах байрны зардалд 97 сая төгрөгийн дэмжлэг олгож байгаа. Тухайлбал, нислэгийн зардлыг  НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хариуцсан бол тусгаарлах байрны зардлыг ГХЯ-ны Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас гаргах юм” гэлээ.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн 2019, 2020, 2021 оны тайланг www.consul.mn цахим хуудсанд байрлуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО 2021-02-26

Төмөр замын бэхэлгээний системийн зарим хэсгийг Монголд үйлдвэрлэх санал тавив 2021-02-26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 2021-02-26

PCR шинжилгээгээр 30 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 2021-02-26

БЗД-т найман байр цагдаагийн хамгаалтад байна 2021-02-26

Хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон 65 иргэнд тусламж олгожээ 2021-02-26

Б.Батцэцэг: Сар бүр 8-14 тусгай нислэг үйлдэж, 2000 гаруй иргэнээ татан авна 2021-02-26

"МИАТ" тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулснаа мэдэгдлээ 2021-02-26

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоов 2021-02-26

Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг олгож эхэллээ 2021-02-26

ШУА-ийн Их чуулганаар таван эрдэмтэн академич хэргэм хүртэв 2021-02-26