Төмөр замын бэхэлгээний системийн зарим хэсгийг Монголд үйлдвэрлэх санал тавив

Төмөр замын бэхэлгээний системийн зарим хэсгийг Монголд үйлдвэрлэх санал тавив

Монгол Улсад төмөр замын салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэхэд бэхэлгээний хэрэгцээ нэмэгдэх, цаашлаад бүс нутгийн хэмжээнд экспортлох боломжтой тул бэхэлгээний тодорхой бүрдэл хэсгийг Монголд үйлдвэрлэх хүсэлтэй байна.

Энэ хүсэлтийг анхаарч, дэмжихийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтэй өчигдөр цахимаар уулзах үеэрээ тавьсан юм.

Цахим уулзалтын үеэр талууд Монгол, Британийн тээврийн салбарт өрнүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдээр ярилцав.

Сайд Л.Халтар “Монгол Улсын төмөр замын салбарт Британийн төмөр замын өндөр технологи шингээсэн төмөр замын рельс төмрийн бэхэлгээ, төмөр бетон дэр нэвтрүүлж ашигладаг. Одоо хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжих шинэ төмөр замын төслүүдэд зам төмрийн бэхэлгээг үргэлжлүүлэн авч ашиглах сонирхолтой байгаа”-гаа илэрхийлэв. Үүнтэй холбоотой төмөр замын барилгын ажлыг хуваарийн дагуу явуулахад шаардлагатай бэхэлгээг шуурхай тогтвортой нийлүүлэх шаардлагатайг хэллээ.

Түүнчлэн бэхэлгээ нийлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэхээр Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн санхүүгийн үйлчилгээг авах боломжийг хамтран судлахыг санал болголоо.

Элчин сайд Ф.Малоун Британийн компаниуд Монголын зах зээлд ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, сайд Л.Халтарын тавьсан саналыг анхаарч дэмжихээ илэрхийлэв.

Тэрбээр, төмөр замын бэхэлгээний системийн тодорхой хэсгийг Монгол Улсад үйлдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үйлдвэрлэгч компани шийдвэрээ гаргахна. Одоогоор Монголын хувийн хэвшлийн компанитай хамтран резинэн, хуванцар эд анги үйлдвэрлэх судалгаа хийж байгааг дурдав.

Бэхэлгээний худалдан авалтын санхүүжилтийг шийдэхэд Британийн холбогдох агентлаг үйлчилгээ үзүүлэхэд бэлэн, нийлүүлэлтийг саадгүй шуурхай гүйцэтгэхэд анхаарч дэмжихээ тэмдэглэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо 2021-02-26

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо 2021-02-26

Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өчигдөр хүлээн авч уулзлаа. 2021-02-26

Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх цахим сургалт зохион байгуулагдаж байна 2021-02-26

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО 2021-02-26

Төмөр замын бэхэлгээний системийн зарим хэсгийг Монголд үйлдвэрлэх санал тавив 2021-02-26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 2021-02-26

PCR шинжилгээгээр 30 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 2021-02-26

БЗД-т найман байр цагдаагийн хамгаалтад байна 2021-02-26

Хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон 65 иргэнд тусламж олгожээ 2021-02-26

Б.Батцэцэг: Сар бүр 8-14 тусгай нислэг үйлдэж, 2000 гаруй иргэнээ татан авна 2021-02-26