Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Куба Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Куба Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхий сайд Мануэль Марреро Круз баяр хүргэж, амжилт хүссэн мэндчилгээг Элчин сайд уламжиллаа. Цар тахлын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, оны эцэс гэхэд 100 сая тун вакцин үйлдвэрлэн нийт хүн амаа дархлаажуулж, үлдсэн хэсгийг нь  гадаадын улсуудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг хэлэв.

Харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлж, Ерөнхий сайд Мануэль Марреро Круз-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Өндөр, дээд түвшний айлчлал харилцаанд чухал ач холбогдолтой гэж үздэгээ тэмдэглэв. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэх хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж, “Монголын нууц товчоо”-г испани хэлээр дахин хэвлүүлэн, сэтгүүл, телевизийн хэд хэдэн тусгай дугаар гаргасныг дурдав.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, гадаад харилцаа, хууль зүй, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, анагаах ухаан, биотехнологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Батцэцэг: Сар бүр 8-14 тусгай нислэг үйлдэж, 2000 гаруй иргэнээ татан авна 2021-02-26

"МИАТ" тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулснаа мэдэгдлээ 2021-02-26

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоов 2021-02-26

Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг олгож эхэллээ 2021-02-26

ШУА-ийн Их чуулганаар таван эрдэмтэн академич хэргэм хүртэв 2021-02-26

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Куба Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. 2021-02-26

“Хуралдай” клуб гурав дахь уулзалтаа хийв 2021-02-26

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хуралд оролцов 2021-02-26

Иргэдийг хүүхэдтэй дэлгүүрт оруулахгүй байгаа гомдлыг шийдвэрлэх үүрэг өглөө 2021-02-26

Энэ онд 389.3 мянган га-д үр тариа тариална 2021-02-26