"МИАТ" тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулснаа мэдэгдлээ

"МИАТ" тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулснаа мэдэгдлээ

Дэлхий нийтийг хамраад буй "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хилээ хаагаад байсан манай улс агаарын хилээ үе шаттайгаар нээхээ мэдэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр "МИАТ" ТӨХК-ийн коммерс хариуцсан захирал Я.Өлзийболд мэдээлэл хийлээ. 

Тэрээр тус компани нислэгийн тийзний үнэ 15 хувиар хямдруулж байгааг мэдэгдлээ. Энэ нь гадаад улс орнуудаас иргэдээ татаж буй тусгай нислэгүүдэд хамаарах бөгөөд гуравдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих юм байна. "Манай компани иргэдийг эх орондоо татан авах ажиллагааг дэмжин ажиллаж байна. Тийзний үнэ төлбөрийн талаар иргэд хүсэлт гаргасаар ирсэн тул УОК хуралдаж, "МИАТ" ТӨХК-д чиглэл өгсөн. Бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах үүрэг ирсэн. Энэ нь энэ оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн татан авалтын нислэг дуусах хүртэл үргэлжилнэ" гэдгийг тэрээр мэдэгдэв.

Тодруулбал, Сөүл чиглэлийн нислэг 530 мянган воны тарифтай бөгөөд үүнээс 15 хувь хөнгөлөөд 457 мянган вон болж байна. Токиогийн чиглэлд 59,150 иений тариф 51,050 иен болж, Франкфуртын чиглэл 830 еврогоос 731 евро, Истанбулынх 734 ам.доллароос 629 ам.доллар болох бол Улаанбааатр-Нур-Султанын хооронд 364 314 ам.доллар болж байна. 

"МИАТ" ТӨХК "COVID-19"-ийн халдвар дэлгэрэхээс өмнө 2018-2019 онд ашигтай ажиллаж, улсын төсөвт тодорхой хувь нэмрээ оруулж байсан бол 2020 оны тайлангаар тус компани 35 орчим тэрбум төгрөгийн, манай улсын аваад байсан "Боинг Макс" нисэх онгоцтой холбоотой өр төлбөрийг оролцуулвал 58 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар өнгөрсөн оны тайлан эцэслэгдээд явж байгааг тэрээр хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 2021-02-26

PCR шинжилгээгээр 30 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 2021-02-26

БЗД-т найман байр цагдаагийн хамгаалтад байна 2021-02-26

Хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон 65 иргэнд тусламж олгожээ 2021-02-26

Б.Батцэцэг: Сар бүр 8-14 тусгай нислэг үйлдэж, 2000 гаруй иргэнээ татан авна 2021-02-26

"МИАТ" тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулснаа мэдэгдлээ 2021-02-26

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоов 2021-02-26

Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг олгож эхэллээ 2021-02-26

ШУА-ийн Их чуулганаар таван эрдэмтэн академич хэргэм хүртэв 2021-02-26

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Куба Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. 2021-02-26