ШУА-ийн ээлжит Их чуулган өнөөдөр болж, ШУА-ийн 2020 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Мөн ШУА-ийн шинэ гишүүдийг сонгох сонгууль явагдав. ШУА-ийн гишүүнийг сонгох сонгуулийг хоёр жилд нэг удаа явуулдаг бөгөөд өнөө жил дараах 12 эрдэмтэн нэр дэвшсэн юм.
ШУА-д өдгөө 58 академич хэргэмтэй эрдэмтэн байдаг бөгөөд Их чуулганд 56 академич оролцож саналаа өглөө.
ШУА-ийн гишүүн сонгох журмын дагуу нууц санал хураалтаар нэр дэвшсэн 12 эрдэмтнээс Ц.Батбаяр 79.2 хувь, Ж.Даваасамбуу 81.4 хувь, Ц.Нанзад 78.4 хувь, Ж.Норовсүрэн 88.6 хувь, Н.Тогтохбаяр 77.3 хувийн саналаар тус тус сонгогдлоо.
Сонгогдсон гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж академич хэргэм олгодог уламжлалтай. Чуулганы төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Академийн Их чуулган хэлэлцсэн асуудлынхаа талаар хууль дүрмийн хүрээнд зохих шийдвэрээ гаргалаа. Юуны өмнө энэ чуулганаар Шинжлэх ухааны академийн гишүүнээр шинээр сонгогдсон 5 эрдэмтэндээ нийт академичдийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж Монгол Улсын шинжлэх ухааны төлөө улам их эрч хүчтэй зүтгээрэй” хэмээн ерөөлөө.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.