Ц.Ганзориг: Орон нутаг руу зорчих гэр бүлийн нэг гишүүн л ПСР шинжилгээ өгнө
Орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултад Засгийн газрын ХМОНХГ-ЫН дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзоригоос хариулт авлаа.
-PCR /ПГУ/ шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ?
- ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл хүний биед ковидын вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээнд илрэх боломжтой учраас 72 цаг гэж шаардаж байгаа юм.
-Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?
- Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө PCR шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна. /УБ-т эргэж ирэх тул/
-Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн гишүүд бүгд шижилгээ өгсөн байх шаардалгатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?
- Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь PCR шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.
-Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?
-Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил PCR шинжилгээгээ өгч зорчино. Өнөөдрөөс онгоц. 3-р сарын 3-наас нийтийн тээвэр орон нутагт явахад бэлэн болж байна.
-Иргэд орон нутагт очоод тусгаарлагдах уу?
- Тухайн орон нутгийн байнгын оршин суугч УБ-аас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана гэж журамд туссан. Учир нь нууц үеийн хугацааг тооцсон.
-PCR шинжилгээ хийлгэхэд төлбөртэй юу?
- Үнэгүй хийгдэж байгаа.
-PCR шинжилгээ өгсөн өдрөөс 72 цагийг тооцох уу, эсвэл хариу гарсан цагаас тоолох уу?
- Шинжилгээний хариу гарсан өдөр,цагаас 72 цаг гэдэг хугацааг тооцно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.