Мьянмараас зургаан иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Мьянмараас зургаан иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Мьянмарт төрийн эргэлт гарсан тул Монгол Улсын гадаад харилцааны яамнаас тус улсад байгаа иргэдээ бүртгэж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 14 хүн Тайланд дахь Элчин сайдын яаманд бүртгүүлжээ. Тэднээс 6 нь эх орондоо буцах хүсэлт гаргасан байна. Мьянмарт Монголын Элчин сайдын яам байхгүй тул Тайланд дахь Элчин сайдын яамаар дамжуулан эх орондоо буцах хүсэлтийг бүртгэж байгаа аж.

Эх орондоо буцах хүсэлтэй гэр бүлийг тусгай үүргийн нислэгээр дамжуулан татан авахад анхаарч байгаа ч тус улс руу чиглэсэн нислэгүүд цуцлагдаад байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбарлалаа.

Тус улсад олон улсын байгууллагын чиглэлээр ажилладаг, мөн гадаадын иргэдтэй гэр бүл болсон Монгол улсын иргэд амьдардаг ба одоогоор тэд гэрээсээ ажиллах дэглэм мөрдөж байгаа аж. Яаралтай буцах нэг гэр бүл хүсэлтээ илэрхийлсэн тул шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан иргэдээ яах вэ гэдгийг тодорхой болгоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХААН Банк “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг онлайнаар авч байна 2021-03-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Ардын Нам, “Эх орончдын баяр”-ын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2021-03-01

Дэлхийн банк 1 сая долларын тусламж бүхий хамгаалах хэрэгслийг ЭМ-ийн салбарт өгнө. 2021-03-01

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын нэгдсэн уулзалт боллоо 2021-03-01

Зээлийн хүсэлт гаргасан ААН-үүдээс тодорхойлолт шаардахгүй 2021-03-01

Мьянмараас зургаан иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. 2021-03-01

Монгол, АНУ-ын Иргэний нисэхийн “Техникийн ажлын баг”-ийн анхны хурал болов. 2021-03-01

Эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд шагнал хүртэв. 2021-03-01

Ц.Ганзориг: Орон нутаг руу зорчих гэр бүлийн нэг гишүүн л ПСР шинжилгээ өгнө 2021-03-01

Хятадын “TTJVCO”компани “Эрдэнэс таван толгой” ХК-ийг шүүхэд өгчээ 2021-03-01

Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авч байгаа цэгүүдийн ажиллах цагийн хуваарь 2021-03-01