Ж.Эрдэнэбат нарыг суллах шийдвэр гаргалаа

Ж.Эрдэнэбат нарыг суллах шийдвэр гаргалаа

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд, дээрх хүмүүсийг суллах шийдвэр гаргасан байна. 


Сануулахад, хоёрдугаар сарын 26-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас ирүүлсэн “Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүх хүлээн авч хянаад, уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Гэвч уг захирамжийг эс зөвшөөрч, тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан тул ийнхүү суллахаар болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.