Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ерөнхий прокурорын дарга Юн Сёк Ёлийг ажил албанаас нь чөлөөлжээ.
БНСУ-ийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөө өглөө Ерөнхий прокурорын дарга Юн Сёк Ёлын огцрох өргөдлийг хүлээн авлаа.
Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Канг Мин Сок өнөөдөр үдээс хойш сэтгүүлчдэд илгээсэн захиандаа "Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ерөнхий прокурорын дарга Юн Сеок Ёлыг өнөөдөр 11:20 цагийн орчимд ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрөв" гэжээ.
Ерөнхий прокурор дарга Юн Сок Ёлыг өчигдөр 14 цагийн орчимд Хууль зүйн сайд “Пак Бом Ге “–д огцрох өргөдлөө өгсөн. Тэрбээр Сөүлийн Сечо-Гу дахь Дээд Прокурорд "Би олон жилийн турш манай нийгэмд хуримтлагдаж ирсэн эрүүл ухаан, шударга ёс нуран унахыг цаашдаа харж тэвчихгүй болохоор ерөнхий прокурорын газард миний үүрэг оролцоо энэ хүртэл байлаа гээд огцрох саналаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ерөнхий прокурорын дарга Юн Сок Ёл-ын огцрох өргөдлийг хүлээж авснаас хойш 21 цаг 40 минутын дараа огцрох өргөдлийг албан ёсоор хүлээн авсан байна. Үүний дагуу Ерөнхий прокурорын орлогч прокурор Жу Нам Гуанг ерөнхий прокуророор томилов.
Эх сурвалж : https://news.naver.com/main/ranking/read.nhn?mode=LSD&mid=shm&sid1=001&oid=421&aid=0005204572&rankingType=RANKING
Орчуулан эмхтгэсэн : Н.Халиун
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.