Мьянмар улсаас БНСУ иргэдээ авчирч эхэллээ.
Мьянмар улсад байдал ноцтой болж байгаатай холбоотой БНСУ түр зуурын нислэгийн онгоцоо илгээж өөрийн ард иргэдээ авчирч эхэллээ.
Өмнөд солонгос мьянмар улсад суугаа ЭХЯ-аараа дамжуулан ирэх хүсэлтэй хүмүүсээ маш хурдан бүртгэж байгаагаа 3 сарын 5-нд мэдэгдсэн.
Улмаар эхний 30-аад иргэн өнөөдөр 3 сарын 6-нд инчон нисэх буудалд газардан эх орондоо ирлээ.
Мьянмараас ирсэн хүмүүс нэгэн дуугаар Мьянмарт туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд ярихдаа тэдний нүдэнд нь нулимс хуран хоолой нь зангирч байлаа.
БНСУ-д нэвтрэхийн тулд заавал коронагийн шинжилгээ өгсөн байх ёстой боловч, Өмнөд солонгос улс Мьянмараас ирж байгаа иргэдээ онцгойлон энэ нөхцөлөөс чөлөөлөн шууд авчирлаа.
Тэдэнд өөрийн улсын хүн нэг бүрийн эрүүл мэнд аюулгүй байдал хамгийн үнэ цэнэтэй юм.
(Инчон онгоцны буудал дээр коронагийн шинжилгээнд оруулж тусгаарлах газарт нь хүргэж өгнө).
Одоогийн байдлаар БНСУ-ын 3500-д иргэн мьянмарт байгаа бөгөөд бүгдийг нь шалгаж аюулгүй байгааг тогтоожээ.
Мөн өнөөдөр БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч "Мьянмарын ард түмнийг хүчирхийлэх хүчирхийлэл дарангуйлалаа хурдан зогсоохыг, нэмж ард иргэд эрсдэж хохирч болохгүй" гэсэн утгатай санаа бодлоо солонгос англи хэлээр интернэтээр дамжуулан илэрхийллээ.
Мьянмарын асуудлыг НҮБ хаалттай хуралдаж хэлэлцэж байгаа ч хараахад онц шийдвэр гараагүй байна.
Ингэхэд манай монгол улсын иргэдээс бас мьянмарт байдаг л байх даа. Тэд маань эрүүл саруул байгаасай билээ.
Мэдээллийг Ж.Нармандах, 2021.03.06.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.