Халдварын тохиолдол илэрсэн ОУ-ын форумд оролцсоноо МУ-ын иргэд нуужээ

Халдварын тохиолдол илэрсэн ОУ-ын форумд оролцсоноо МУ-ын иргэд нуужээ

CoVid19 вирусийн халдвар дэлхийн 99 оронд тархаж 4 оронд шинээр бүртгэгджээ. Япон, Өмнөд Солонгос, Иран, Итали, АНУ-д вирусийн халдвар эрчтэй тархаж голомтлох байдал ажиглагдаж байна гэж ДЭМБ-аас мэдээлжээ. 

Халдварын нийт 101927 тохиолдол бүртгэгдэж, 3600 хүн амиа алдаад байна. 

Манай улсад вирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй, тусгаарлах ажиглалтад 901 хүн байгааг ЭМЯ-аас мэдээллээ. 
 

Жаргалантын аман дахь ОБЕГ-ын сургалтын төвд анхлан тусгаарлагдсан эхний 17 хүний ажиглалтын 14 хоног өнөөдөр дуусаж, гэр лүүгээ буцаж байна. 

Гуравдугаар сарын 1-нд Дорноговь аймагт ирсэн Францын иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлан тандалт шинжилгээний ажил хийгдэж байна. 

ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар 3 сэжигтэй тохиодлыг тусгаарлан тандалт хийж байгаа бөгөөд шинжилгээний хариу гараагүй байгаа юм.
 

АНУ-д болсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд манай улсын 24 иргэн оролцохоор явжээ. Лас Вегас хотноо болсон уг форумд дэлхийн 60 шахам орны 6000 хүн оролцсоноос Канадын иргэнээс вирусийн халдвар илрээд байгаа аж. Одоогоор уг 24 хүнээс 16 нь эх орондоо ирээд байна. Харамсалтай нь олон улсын хуралд оролцсоноо хэлэлгүй нуун дарагдуулахыг оролджээ. 16 иргэнд одоогоор ямар нэгэн зовуурьгүй байгаа бөгөөд дараагийн нислэгээр ирэх 8 иргэнийг мөн тусгаарлаж шинжилгээнд хамруулахаар бэлдэж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.