Нислэгүүдийг түр зогсоосон хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байна

Нислэгүүдийг түр зогсоосон хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байна

Улсын Онцгой комисс өнөөдөр "COVID19"-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар хуралдаж байна. 


Хуралдаанаар, БНСУ, Япон Улс, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх, Европоос ирэх зорчигчдийн тоог хязгаарлах, Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгийг зогсоох эсэх талаар хэлэлцэнэ. Мөн #Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний асуудлыг хэлэлцэхийн сацуу нүүрс тээвэр, газрын тосны экспортын журмыг хэлэлцэх юм. Түүнчлэн УОК-т ирж буй хандивыг захиран зарцуулах асуудлыг шийдвэрлэнэ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.