Д.Сарангэрэл: Коронавирусний халдвар манайд гарахгүй гэж бодож болохгүй

Д.Сарангэрэл: Коронавирусний халдвар манайд гарахгүй гэж бодож болохгүй

Улсын Онцгой комиссоос Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Улсын Онцгой комиссын хуралдааны дараа тус комиссын дарга Ө.Энхтүвшин “Өнөөдрийн байдлаар 99 улсад халдвар тархаад байна. Байдал тун амаргүй байна. Ялангуяа БНСУ, Япон, Итали, Иран, Франц зэрэг орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс бидэнд өчүүхэн ч тайвшрах эрх байхгүй” хэмээлээ.

Мөн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусний халдвараар 106 мянган хүн халдвар авч, 3600 гаруй хүн нас бараад байна. ДЭМБ-аас нэг ч улс орон коронавирусний халдвар манайд гарахгүй гэж бодож болохгүй. Ингэж бодвол ноцтой алдаа болно гэдэг зөвлөмж өгсөн. Энэ хүрээнд Онцгой комиссоос холбогдох шийдвэрүүд гаргаад байна. Бид ОХУ-аас туршлага судалж байна. Мөн халдварын үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэхэд анхаарч байна. Өнөөдөр иргэдийг тусгаарлах журмыг баталлаа. Мөн оношлуурыг БНСУ, БНХАУ, Японоос татахаар ярилцаж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.