БНСУ-д вакцинжуулалтаар 936хүнд сөрөг урвал илэрч нийт 4851хүн тохиолдол боллоо... нас барсан 13 хүн болжээ.
3-р сарын 9-ний өдрийн 0 цагийн байдлаар корона вирусийн урьдчилан сэргийлэх штабаас мэдээлснээр “Ковид19” вакцин хийсний дараа 936 тохиолдол сөрөг урвал болж бүртгэгдсэн байна. Нас барсан хүний тоо нь өмнөх өдрийн мөн үетэй харьцуулахад хоёроор нэмэгдэж нийт 13 хүн боллоо гэж мэдээлэлжээ.
Нас барсан хоёр хүн хоёулаа суурь өвчнөөр өвдөж байжээ ” ковид19 ” өвчний эсрэг “AstraZeneca “вакцин хийлгэсэн байна.
Сувилахуйн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 50 орчим насны эрэгтэй өвчтөн 3-р сарын 3-ний өдөр вакцин хийлгэснээс хойш 89 цагийн дараа 3-р сарын 7-ний өдөр нас барсан бөгөөд бас сувилахуйн эмнэлэгт хэвтэж байсан 50 орчим насны өөр нэг эмэгтэй өвчтөн 3-р сарын 2-ний өдөр вакцин хийлгэж 115 цаг дараа 3-р сарын 7-ний өдөр нас баржээ .
Хүнд өвчин бие мах бодийн анафилаксийн харшлын сэжигтэй арван тохиолдол илэрч үлдсэн 924 тохиолдол нь толгой өвдөх, халуурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэж мэдээлжээ.
Өнгөрсөн сарын 26-нд вакцинжуулалт эхэлснээс хойш Солонгост сөрөг хариу урвал нийт 4851 тохиолдол болжээ.
AstraZeneca (AZ) вакцин нь 4821хүн Сөрөг урвалын тохиолдол илэрч 99.4% -ийг эзэлж байна. Pfizer вакцинд 30хүн сөрөг урвалын тохиолдол илэрч 0.6%- ийг эзэлж байна.
Эдгээр үр дүнгээс харахад AstraZeneca вакцинжуулалтад “377,138 хүн” Pfizer вакцинжуулалтад “6,208 хүн” ээс хамаагүй илүү вакцинжуулалтанд хамрагджээ.
Вакцинжуулалттай харьцуулахад сөрөг урвалын хувь нь AstraZeneca вакцины 1.28%, Pfizer вакцины 0.48% байв.
3-р сарын 7-ний өдөр болсон 'Вакцинжуулалтын хохирлыг шалгах бүлэг' -ийн уулзалтыг хянан үзсэний үр дүнгээр "Вакцин хийлгэсний дараах сөрөг урвал ба нас баралтын тохиолдолд урьдчилсан байдлаар наймынх нь нас барсан шалтгааныг вакцинжуулалттай холбоогүй гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.
Үлдсэн нас баралтын тохиолдлуудыг вакцинжуулалттай холбоотой эсэхийг судалж байна.
Эх сурвалж :https://news.naver.com/main/read.nhn?mode=LSD&mid=shm&sid1=102&oid=001&aid=0012248894
Орчуулан эмхтгэсэн : Н.Халиун
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.