Өнөөдөр Ташкентын Их дуулгын дэвжээнд Монголын 5 жүдоч хүч үзэж байна

Өнөөдөр Ташкентын Их дуулгын дэвжээнд Монголын 5 жүдоч хүч үзэж байна

Узбекситаны Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээн болох “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын 3 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д хүч үзэх жүдочид татамид гарч хүч, ур чадвараа сорино.

Өнөөдөр Монголын шигшээ багаас 5 жүдоч Их дуулгын татамид барилдана. Эрэгтэйчүүдийн 90 кг жинд ОУХМ А.Алтанбагана Их дуулгын дэвжээнд гарч өрсөлдөнө. Тэрбээр эхний тойрогт хийлсэн бөгөөд дараагийн тойрогтоо Перу, Эстонийн жүдочдын ялсантай барилдана.

Их дуулгын -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар барилдах бөгөөд эхний тойрогт хийлж, дараа нь Азербайжаны А.Мирзаиевтай хүч үзнэ. Энэ жинд ОУХМ Б.Гончигсүрэн эхний тойрогт Болгарын Дичев Даниелтай барилдана.

Харин +100 кг-д Ө.Дүүрэнбаяр эхлээд ОХУ-ын Киривобоков Антонтой хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д Монгол Улсаас ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогт Узбекистаны Илматова Рината барилдана. Түүнийг ялбал БНСУ-ын бөх Ким Хаюнтай хүч үзнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.