ОУХМ Ц.Цогтбаатар алт, Б.Ганхайч, Н.Дагвасүрэн нар шагналт байр эзэллээ.
IJF буюу Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулж буй олимпын эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө.
Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсаас ОУХМ Б.Ганхайч, Ц.Энхчимэг, Ц.Цогтбаатар, гавьяат тамирчин Г.Одбаяр, Саид Моллаей, Н.Дагвасүрэн нар өрсөлдөж, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар алт, эмэгтэйчүүдийн -63кг жинд ОУХМ Б.Ганхайч шагналт 5-р байр, эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ Н.Дагвасүрэн шагналт долоодугаар байр эзэллээ.
Тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, нэг шагналт тав, хоёр шагналт долоодугаар байр байр гэсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 71 орноос хоёрдугаар байрт жагслаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.