Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401-р ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзаж байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар ялтан Т.Чимгээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь, түүний судсаар хар тамхи тарьж, сансууруулж улмаар нүцгэн зураг, бичлэгийг нь нөхөрт нь явуулсан байж болзошгүй байдал илэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.