Кёнги мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийг коронавирусний шинжилгээнд заавал хамруулна.

Кёнги мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийг коронавирусний шинжилгээнд заавал хамруулна.

БНСУ-ын Кёнги мужийн захиргаанаас тус мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийг гуравдугаар сарын 8-22-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд коронавирусний шинжилгээнд заавал хамруулахыг ажил олгогчдод үүрэг болгосон байна.

Иймд тус мужид ажил эрхэлдэг манай иргэд энэ хугацаанд өөрт ойр байрлалтай шинжилгээ авах газарт /임시선별진료소/ хандаж үнэ төлбөргүйгээр шинжилгээнд хамрагдах боломжтой.

Хууль бусаар оршин суугчдад нэгэн адил шинжилгээнд хамрагдах шаардлага тавигдах ба үүнтэй холбоотойгоор цагаачлалын албанд мэдэгдэх, баривчлах зэрэг ажиллагаа явуулахгүй болохыг мэдэгдэв.

Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан тогтоосон хугацаанд шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд 2-3 сая воны торгууль ногдуулах арга хэмжээ авах аж.

Мөн энэхүү шийдвэрийг биелүүлээгүйн улмаас халдвар тараасан нь тогтоогдвол холбогдох зардлыг нэхэмжлэх хүртэл арга хэмжээ авахаа анхааруулсан байна. Иймд тус мужид оршин сууж буй иргэд та бүхнийг коронавирусний шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусний вакцин тариулсан хүний тоо 228,540 хүн болоод байна 2021-03-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 446 хүн илэрчээ... 2021-03-09

БНСУ: Вакцины талаар худал мэдээлэл тараасан 279 хүнийг баривчилжээ. 2021-03-09

БНСУ-д вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг дархлаажуулалттай холбоогүй гэж үзэж байна... 2021-03-09

БНСУ-д вакцинжуулалтаар 936хүнд сөрөг урвал илэрч нийт 4851хүн тохиолдол боллоо... нас барсан 13 хүн болжээ. 2021-03-09

Кёнги мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийг коронавирусний шинжилгээнд заавал хамруулна. 2021-03-09

БНСУ-д мансууруулах бодис наймаалдаг бүлгийн гишүүдийг баривчилжээ 2021-03-10

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 470-аар нэмэгдэж нийт 93,733-д хүрэв. 2021-03-10

“Samsung” шинэ гар утаснуудаа ирэх долоо хоногт танилцуулна... 2021-03-10

Төвдийн аллагын 62 жилийг тохиолдуулсан тайван жагсаал боллоо. 2021-03-10

БНСУ-д вакцины эхний тунг хийлгэсэн зургаан хүнээс халдвар илэрчээ. 2021-03-10