БНСУ-д мансууруулах бодис наймаалдаг бүлгийн гишүүдийг баривчилжээ

БНСУ-д мансууруулах бодис наймаалдаг бүлгийн гишүүдийг баривчилжээ

БНСУ-ын цагдаагийн ажилтнууд мансууруулах бодис наймаалдаг бүлгийн 40 орчим гишүүнийг баривчилсан гэж Сөүл хотын Цагдаагийн газар өнөөдөр мэдээлжээ.

“Тэднийг Камбож болон Зүүн Өмнөд Азийн бусад орноос метамфетамин нууцаар хил давуулж, хууль бус мансууруулах бодисуудыг хувь хүмүүст нийлүүлдэг байсныг тогтоосон” гэж Цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Мөн баривчлагдсан хүмүүсийн нэг болох 50 гаруй насны эрэгтэйг бүлэгтээ голлох үүрэг гүйцэтгэдэг хэмээн сэжиглэж байгаа аж. Цагдаа нар түүнийг зургаан сарын турш эрэн сурвалжилсны дүнд хоёрдугаар сарын дундуур Сөүлийн баруун өмнөд хэсэгт байрладаг нэгэн байрнаас баривчилжээ.

Мөрдөн байцаагчид тухайн газраас 900 гр метамфетамин хураан авсан байна. Энэ нь ойролцоогоор 500 сая вон буюу 438 мянган ам.долларын үнэтэй бөгөөд 20 мянга орчим хүн хэрэглэх боломжтой гэж цагдаагийн ажилтнууд мэдээлжээ. Цагдаа нар бүлгийн бусад гишүүн, тэдний хамсаатнуудыг үргэлжлүүлэн мөрдөж байгаа юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 446 хүн илэрчээ... 2021-03-09

БНСУ: Вакцины талаар худал мэдээлэл тараасан 279 хүнийг баривчилжээ. 2021-03-09

БНСУ-д вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг дархлаажуулалттай холбоогүй гэж үзэж байна... 2021-03-09

БНСУ-д вакцинжуулалтаар 936хүнд сөрөг урвал илэрч нийт 4851хүн тохиолдол боллоо... нас барсан 13 хүн болжээ. 2021-03-09

Кёнги мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийг коронавирусний шинжилгээнд заавал хамруулна. 2021-03-09

БНСУ-д мансууруулах бодис наймаалдаг бүлгийн гишүүдийг баривчилжээ 2021-03-10

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 470-аар нэмэгдэж нийт 93,733-д хүрэв. 2021-03-10

“Samsung” шинэ гар утаснуудаа ирэх долоо хоногт танилцуулна... 2021-03-10

Төвдийн аллагын 62 жилийг тохиолдуулсан тайван жагсаал боллоо. 2021-03-10

БНСУ-д вакцины эхний тунг хийлгэсэн зургаан хүнээс халдвар илэрчээ. 2021-03-10

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 465 хүн илэрчээ... 2021-03-11