Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд даваа, лхагва гарагт нийтийн тээвэр зорчино.

Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд даваа, лхагва гарагт нийтийн тээвэр зорчино.

Аймгийн Онцгой комисс хот хоорондын нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ сарын 15-наас Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд даваа, лхагва гарагт, Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд  мягмар, пүрэв гарагт тус бүр нэг удаа  нийтийн тээврийн хэрэгсэл зорчихоор боллоо.

Сүүлийн үед Улаанбаатар хотоос албан томилолт болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд олноор ирж байгаа тул гуравдугаар сарын 15 хүртэл Улаанбаатар хотоос зөвхөн Орхон аймгийн харьяат иргэдээ татан авч түүнээс хойш дээрх хуваарийн дагуу нийтийн тээврийн хэрэгсэл явуулахаар зохицуулжээ.

Улаанбаатар хотоос орон нутагтаа ирэх иргэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд авто тээврийн төвөөс шинжилгээний хариуг үндэслэн зорчих тасалбарыг нь бичнэ.

Мөн халдвар тархаад байгаа Завхан аймгийн Шилүүстэй, Төв аймгийн Зуунмод сумаас ирэх хүсэлтэй Орхон аймгийн харьяат иргэдийг тухайн аймгийн Онцгой комисстой мэдээлэл солилцож,  PCR шинжилгээний хариуг үндэслэн татан авна.

Түүнчлэн ирэх сарын нэгэн хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, урлаг, спортын тэмцээн, уралдаан, цуглааныг хориглолоо.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.