PCR шинжилгээгээр 103 хүнээс коронавирус илэрчээ.

PCR шинжилгээгээр  103 хүнээс коронавирус илэрчээ.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.03.12/ ээлжит мэдээллээ өглөө. 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  103 хүнээс коронавирус илэрчээ.

Улаанбаатар хотын үндэсний төвүүд, дүүргийн лаборатори, Өмнөговь, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 19 341 хүнд шинжилгээ хийжээ.

Улаанбаатар хотод шинээр 102 тохиолдол нэмэгдэж нийт  2 789 боллоо. Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр 2021 оны 2 дугаар сарын 25-нд ирсэн нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ. Ингснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 422 болж байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний нийт батлагдсан тохиолдол 3 664, дотоодод халдвар авсан хүний тоо 3 134 боллоо. 

Сүүлийн 24 цагт 60 хүн эдгэрчээ. Коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүний тоо 2 907 болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.