Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл дээр “Coupan” гарч иржээ. Санал болгож буй үнээс 40.7% -иар өндөр буюу 10 их наяд воноор үнэлэгджээ.
Нью Йоркийн хөрөнгийн биржийн урд “Coupan”-ний зурагт самбар , Солонгосын туг өлгөөтэй байна
Энэ жил Нью Йоркийн хөрөнгийн зах зээл дээр IPO хийсэн шилдэг компани болжээ.
3-рсарын 11-ний өдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржид (NYSE) дээр “ Coupang” –ний хувьцааг олон нийтэд санал болгож буй үнэлгээ 35 доллараас 40.71% (14.25 $) -аар өсөж, 49.25 доллараар хаагдлаа.
Энэ өдөр хувьцааны анхны үнээс 81,4%-аар өсөж 63,50 доллар хүртэл хүрчээ. Өдрийн турш 69.0 доллар болж өссөн боловч үүний дараа өсөлтийн хурд буурч, өдрийн төгсгөлд 50 долларын үзүүлэлттэй байжээ.
Yahoo Finance-ийн мэдээлж байгаагаар Coupang-ийн зах зээлийн үнэлгээ хаалтын үнэд үндэслэн 8.85 тэрбум доллар (ойролцоогоор 100 их наяд вон) болжээ.
Coupang энэ IPO-д 4.55 тэрбум доллар (5,1678 тэрбум вон) босгосон гэсэн мэдээлэл байна.
Bloomberg News-ийн мэдээлснээр Coupang IPO нь Алибабагийн дараа АНУ-д бүртгэлтэй хамгийн том гадаадын компани болж, 2019 онд Uber-ээс хойш Нью Йоркийн хөрөнгийн биржид хамгийн томд тооцогдов.
Coupang энэ жилийн Нью Йоркийн хөрөнгийн зах зээлийн IPO-гийн хамгийн шилдэг нь болсноор Японы SoftBank группийн дарга Сон Жон Юй (Сон Масаёоши) Coupang энэ жилийн Нью Йоркийн хөрөнгийн зах зээлийн IPO-гийн хамгийн шилдэг нь болсноор хөрөнгө оруулалтаас ихээхэн ашиг олж чадлаа.
SoftBank 2015, 2018 онуудад 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж 37% -ийг эзэмших болжээ.
Coupang –ийн Удирдах Зөвлөлийн дарга Ким Бом Сок Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид дэд бүтэц, технологид илүү олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж 50,000 ажлын байр нэмж бий болгоно" гэж ярьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.