БНАСАУ АНУ-д "хариу өгөхгүй" байна.

БНАСАУ АНУ-д "хариу өгөхгүй" байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа БНАСАУ-ын Засгийн газартай энэ оны хоёрдугаар сараас эхлэн холбоо тогтоохыг зорьж байгаа боловч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна.

Вашингтон хурцадмал байдал даамжрахаас урьдчилан сэргийлэхийн тул хэд хэдэн арга замаар Пёньянтай холбогдохыг оролдсон гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Пёньяны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн тухай АНУ, БНАСАУ-ын хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хийсэн гурван удаагийн уулзалтаар энэ чиглэлд бага зэрэг ахиц дэвшил гарсан хэдий ч АНУ болон өрнөдийн орнуудын гол шаардлага болох БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй билээ.

Мөн БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа ажээ. АНУ Пёньянтай НҮБ дэх БНАСАУ-ын төлөөлөгчдөөр дамжуулан холбоо тогтоохыг оролдсон байна.

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн “Reuters” агентлагт мэдээлснээр, БНАСАУ-тай холбоо тогтоохыг “олон удаа оролдсон” боловч сүүлийн 12 сар гаруйн хугацаанд ач холбогдолтой хариулт ирүүлээгүй байна. Энэхүү хугацааны дийлэнх нь Д.Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилд хамаарч байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл дээр “Coupan” гарч иржээ. Санал болгож буй үнээс 40.7% -иар өндөр буюу 10 их наяд воноор үнэлэгджээ. 2021-03-12

БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгахаар боллоо. 2021-03-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 490 хүн илэрчээ... 2021-03-13

Вакцины сөрөг урвал 674-ээр нэмэгдэж нийт 8322 тохиолдол боллоо. 2021-03-13

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 382 хүн илэрчээ... 2021-03-15

БНАСАУ АНУ-д "хариу өгөхгүй" байна. 2021-03-15

БНСУ-д "ковид19" өвчнөөс болж 20 орчим настай иргэн нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ. 2021-03-15

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 382-оор нэмэгдэж нийт 96,017-д хүрэв. 2021-03-15

БНСУ-д 75-аас дээш насны ахмад настанд “Pfizer”, 65-74 насны ахмад настанд“Астра Zeneca “ вакциныг тарина. 2021-03-15

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой 2021-03-15

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 363 хүн илэрчээ... 2021-03-16