БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгахаар боллоо.
БНСУ-д “COVID-19” халдварын шинэ голомт бүртгэгдсэн хэвээр байгаатай холбогдуулан хүн хоорондын зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгахаар боллоо гэж тус улсын Ерөнхий сайд Чон Се Гюн мэдэгдэв.
“Засгийн газар энэ сарын 14 хүртэл хэрэгжих зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана” гэж Чон Се Гюн Сөүл хотод өнөөдөр болсон “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр мэдэгджээ.
Ингэснээр БНСУ-ын хүн амын тэн хагас орчим нь буюу 52 оршин суугчтай Сөүлийн бүсэд зай барих хоёрдугаар түвшнийг ирэх долоо хоногоос хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлүүлэн баримтлах бол бусад бүсэд 1.5 дугаар түвшин хэрэгжинэ.
Мөн таваас олон хүн нэг дор цуглахыг хориглох, зоогийн газар, кафе зэрэг үйлчилгээний газруудад мөрдөж буй хязгаарлалтуудыг дахин хоёр долоо хоногийн турш баримтлах шаардлагатай ажээ.
“Өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо найман долоо хоног дараалан 300-400-гийн хооронд хэлбэлзэж байгаа тул цар тахлын эсрэг тэмцлийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд онцлон хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.