ХАРҮ БАШЁ: Хакүхо гэмтэж, тэмцээнээс гарлаа.
Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо өчигдөр (2021.03.15) Такарафүжиг ялахдаа баруун өвдгөө гэмтээснээс болж Хаврын тэмцээнийг орхилоо.
Ялсныхаа дараа тэр өвдгөө харан, байдал биш болсон нь илт харагдаж байсан билээ. Хакүхо энэ өвдгөндөө өнгөрсөн оны наймдугаар сард хагалгаа хийлгэж байсан юм.
Хоёр дараалан даваад байсан Хакүхо тэмцээнээс гарснаар таван башё дараалан ёкозүнагүй башё болж байна.
Хакүхо 2020 оны долоодугаар сарын тэмцээнд зүүн өвдгөө гэмтээж, ес болон арваннэгдүгээр сарын тэмцээнд барилдаагүй. Нэгдүгээр сард коронавирусний халдвар авч, бас тэмцээнд зодоглоогүй билээ.
Уг нь энэ тэмцээнд түүнийг хамгийн түрүүлэх боломжтой бөх гэж байсан ч ийнхүү харамсалтайгаар хуучин бэртлээ сэдрээлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.