PCR шинжилгээгээр  127  хүнээс коронавирус илэрлээ.

 PCR шинжилгээгээр  127  хүнээс коронавирус илэрлээ.

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 16-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ. 

/2021.03.16, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн дарга Байгалмаа: "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лаборторид 11.183 шинжилгээ хийгдэж, 127 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4210 боллоо. 126 нь Улаанбаатарт бүртгэгдэж, УБ-т бүртгэгдсэн нийт өвчлөл 3329 болж байна. Архангай аймагт Улаанбаатараас очсон нэг хүнийн шинжилгээгээр халдвар батлагдаж, аймаг орон нутагт өвчлөл 349 боллоо.

Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 3083 боллоо. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвартай өвчитнүүдийн 73 хувь нь эдгэрсэн сайн мэдээтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.