Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг гар утсанд суулгасан системээр хянаж байна.
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн гар утсанд Clix gps системийг суулган хяналт хийж эхэлсэн.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар 80 гаруй хүний утсанд дээрх системийг суулгаад байна. Голомттой бүс нутгаас ирсэн иргэд гэртээ 7-14 хоног байх, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ажиллах шаардлагатай байгааг аймгийн Онцгой комиссоос санууллаа.
Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболдын хэлснээр ""Оюутолгой" ХХК-ийн уурхайн талбайгаас ээлж солин ирсэн 87 иргэнээс шинжилгээ авч Цагаан хад руу явуулсан. Гэрийн тусгаарлалтад сумын хэмжээнд нийт 323 иргэн байгаа" гэлээ. Мөн ногоон бүс хэмээн нэрлэж байгаа Цогт-Овоо, Манлай, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд зорчих иргэдэд тусгай зөвшөөрөл олгож байгаа аж. Энэ нь ногоон бүс рүү нэвтэрч буй хөдөлгөөнийг хянах зорилготой юм.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Нөхцөл байдлын дагуу бид зарим арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнд тандалтын ажлыг эрчимжүүлж, сумдын онцгой комисс болон эрүүл мэндийн төвүүдэд аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.