Шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгост хүрсэн.

Шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгост хүрсэн.

Даваа гарагт Хятад улсын хойд хэсгийг нөмөрсөн хүчтэй шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгост хүрсэн байна.

Өнөөдөр өглөө эрт Шар тэнгис дэх арлуудад хамгийн түрүүнд хүрсэн шороон шуурга цаашдаа Өмнөд Солонгосын газар нутгийг бүхэлд нь нөмөрснийг Солонгосын Цаг Уурын Хүрээлэн мэдээлжээ.

Өглөөний 5:00 цагийн байдлаар агаар дахь PM10 буюу 10 микрометрээс бага диаметртэй тоосонцрын нягтрал Шар тэнгисийн Бэннён арлын орчимд шоо метр тутамд 145 микрограмм хүрсэн бол зүүн эргийн Сокчо хотод 125 микрограмм хүрснийг цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын стандартаар агаар дахь PM10-ын хэмжээ 0-30 микрограмм бол “сайн”, 31-80 бол “хэвийн”, 81-150 бол “муу”, 151-ээс дээш бол “маш муу” гэж ангилагддаг.

Өмнөд Солонгосын байгаль орчны яам тус улсын зарим бүс нутагт PM10-ын хэмжээ 150 микрограммаас давах төлөвтэй байгааг анхааруулжээ.

Энэ тохиолдолд амьсгалын замын болон зүрх судасны өвчтэй хүмүүс болон хүүхдүүдийг гэрээс гарахгүй байхыг анхааруулдаг юм.

Шороон шуурганы хүч Лхагва гарагаас эхлэн сулрах төлөвтэй байгаа ч Солонгосын хойгийн агаарын даралтын нөхцөл байдлаас хамаарч цаашид үргэлжилж магадгүйг цаг уурчид анхааруулжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д "ковид19" өвчнөөс болж 20 орчим настай иргэн нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ. 2021-03-15

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 382-оор нэмэгдэж нийт 96,017-д хүрэв. 2021-03-15

БНСУ-д 75-аас дээш насны ахмад настанд “Pfizer”, 65-74 насны ахмад настанд“Астра Zeneca “ вакциныг тарина. 2021-03-15

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой 2021-03-15

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 363 хүн илэрчээ... 2021-03-16

Шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгост хүрсэн. 2021-03-16

БНСУ-д вакцинжуулалтад зориулсан тусгай амралтын хөтөлбөр нэвтрүүлэхийг уриалжээ 2021-03-16

Ким Ё Жон: БНСУ-ын эрх баригчдыг “хоосон ярьсан тэнэгүүд" хэмээн мэдэгдсэн байна. 2021-03-16

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca”-гийн вакцин хийлгэхээр төлөвлөж байна 2021-03-16

БНСУ-ын төрийн корпорацын ажилтнууд авлигын дуулианд холбогдсонд уучлалт хүсжээ 2021-03-16

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тэгбэ, шууданд гадаад ажилчдыг ажиллуулах зөвшөөрөл олгох талаар хууль боловсруулах санал оруулжээ. 2021-03-16