УОК: 580 иргэнийг эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зогсоолоо

УОК: 580 иргэнийг эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зогсоолоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд 590 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Тодруулбал, Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймагт төөрсөн дээрх иргэдээс алба хаагчид 580  иргэнийг эсэн мэнд оллоо.

Өнөөдөр 11:40 цагт Сүхбаатар аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олж, эрлийн ажиллагааг зогсоолоо. Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Улсын онцгой комиссоос сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.