Япон улсаас эх орондоо буцах хүсэлтэй нийт 3,477 гаруй иргэд бүртгүүлсэн.
ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Дэлхий дахинд тархаад буй КОВИД-19 цар тахлаас үүдэн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг зогссонтой холбогдуулан өнгөрсөн онд тус ЭСЯ-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлж нийт 3,477 гаруй иргэд бүртгүүлснээс 3,010 иргэнийг 16 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах ажлыг зохион байгуулаад байна.
Цаашид нь ч эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг Консулын хэлтэс үргэлжлүүлэн хийж байгаа ба энэ оноос эхлэн дараах холбоосоор орж шинээр бүртгүүлэх болсныг мэдэгдэж байна.
https://form.jotform.com/203621670278455
Өнгөрсөн жил тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн бүртгэлийн charter.tokyo@gmail.com цахим шуудангаар БҮРТГҮҮЛСЭН ИРГЭД ДАХИН БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ бөгөөд цаашид энэхүү цахим шуудангаар бүртгэл хийхгүйг анхаарна уу.
Улсын Онцгой комиссоос энэ оны эхний Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн товыг хараахан товлоогүй байгаа ч мэдээлэл авмагц зар хүргэх болно.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.