Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Засгийн газрын өнөөдрийн /2021.03.17/ ээлжит хуралдаан 08:00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна.

Тухайлбал, КОВИД19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаа дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай болон эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээний талаар, Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах 5 дахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.