PCR шинжилгээгээр 130 хүнээс коронавирус илэрлээ.
Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 130 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 129 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт өвчлөл 3 807 болж байна. Перт-Улаанбаатарын чимглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 425 болжээ.
Есөн хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлох хавьтал судлалын ажлыг хийж байна. Эдгээр хүмүүс БЗД-ийн 4, 5 дугаар хороо, БГД-ийн 7, СБД-ийн нэгүгээр хороо, СХД-ийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 5, 9, 21 дүгээр хороонд амьдардаг иргэд аж.
Манай улсад өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын нийт 4 340 тохиолдол бүртгэгдсэнээс 3 131 нь эдгэрээд байна.
Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, Завхан, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 1133 хүн эмчлүүлж байгаагаас 1030 нь хөнгөн, 92 нь хүндэвтэр, 8 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.
Өнөөдрийн байдлаар, дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлыг задалж танилцуулбал,
Улаанбаатар-3 458
Завхан-6
Архангай-4
Орхон-25
Төв аймаг-16
Сэлэнгэ аймаг-217
Дархан-Уул-45
Говьсүмбэр-4
Дорноговь аймаг-32, нийт 3 807 тохиолдол тус тус бүртгэгдээд байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.