Бүх гишүүдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулж байна

Бүх гишүүдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулж байна

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хадгаламж, зээлийн хоршоод бүх гишүүдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дараа оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулах үүрэгтэй. Мөн ээлжит хурлын зар, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэх зохицуулалттай.

Гэвч коронавируст халдварт цар тахалтай холбогдуулж улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгаж энэ өдрүүдэд олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж зээлийн хоршоодын 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж оролцоог хангах, оролцох боломжгүй гишүүдийн саналыг урьдчилан бичгээр авах зэргээр боломжит хэлбэрээр зохион байгуулах зөвлөмжийг нийт хадгаламж, зээлийн хоршоодод хүргүүлсэн. Энэ дагуу зарим хадгаламж, зээлийн хоршоо цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулж аливаа хурал, уулзалтад түгээмэл ашиглаж буй хэрэглэхэд хялбар https://zoom.us/https://www.facebook.com/https://meet.google.com/ зэрэг цахим сүлжээг ашиглаж бүх гишүүдийн хурлаа зохион байгуулж байна.

Дашрамд дуулгахад, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 245 дугаар тогтоолоор баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ын 2.1.13-т заасны дагуу бүх гишүүдийн ээлжит хурал хуралдсанаас хойш 30 хоногийн дотор Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хурлын материалыг Хороонд хүргүүлэх үүрэгтэй тул үүнд анхаарч ажиллахыг зөвлөж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 2021-03-18

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2021-03-18

С.Дашзэвэг: УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу түүхт ойн баярын арга хэмжээ түр хойшилсон 2021-03-18

Г.Занданшатар: Бүх түүхэн үйл явдалд монгол цэрэг, ардын арми салшгүй холбоотой 2021-03-18

Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр газардлаа. 2021-03-18

Бүх гишүүдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулж байна 2021-03-18

Өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын 158 тохиолдол нэмэгдэв. 2021-03-18

Өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын 158 тохиолдол нэмэгдэв. 2021-03-18

Ерөнхийлөгч Х.Баттулга орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ. 2021-03-18

Алба хаагчид цол нэмлээ 2021-03-18

Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог хүлээн авч уулзлаа. 2021-03-18