Өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын 158 тохиолдол нэмэгдэв.
Сүүлийн үед коронавирусээр халдварласан хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хүмүүсээс 89 настай эрэгтэй 24 хоног эмчлүүлж байгаад өчигдөр нас баржээ. Тухайн иргэн коронавирусний нэн хүнд хэлбэрээр өвчилсөн бөгөөд амьсгалын дутагдал, артерын даралт, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байжээ. Тэрбээр амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна.
Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо өдөрт 100-аас буурахгүй байгаа тул иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах, өөрийгөө хамгаалах дэглэм баримтлах, амны хаалт зүүх, гараа сайтар угаах, агаар сэлгэлт тогтмол хийхийг ХӨСҮТ-ээс дахин сануулав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.