Анх удаа ширээний теннисний төрлөөр олимпод оролцоно

Анх удаа ширээний теннисний төрлөөр олимпод оролцоно

Тодруулбал Катар Улсын нийслэл Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчин бүсчлэн оролцсон. Энэ тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдсөн юм.

Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт Монгол Улсын шигшээ багийн тамирчид багтаж, 12 улсаас Монголын тамирчин, спортын мастер Б.Болор-Эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож, "Токио-2020" олимпын эрхийг эх орондоо авч ирэв. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа олимпын наадамд ширээний теннисний төрлөөр оролцох гэж байна.

Мөн Монголын боксын хоёр тамирчин олимпын эрх авлээ. Цар тахлын улмаас олимпын эрх олгох тэмцээн зохион байгуулагдахгүй болсон тул тамирчдын чансааг харгалзан эрх олгох болсон. Ийнхүү эмэгтэйчүүдийн -75 кг-ийн жинд дэлхийн чансаанд эхний наймд бичигдсэн М.Мягмаржаргал болон эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд дэлхийн чансаанд хоёрт бичигдсэн Э.Цэндбаатар нар олимпын эрхээ авлаа.

Боксын тамирчин М.Мягмаржаргал нь Монголын боксын түүхэнд олимпын эрх авсан анхны эмэгтэй тамирчин болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.