Хөвсгөл аймгаас гарах, орох хөдөлгөөн хязгаарлав
Хөвсгөл аймагт коронавирусний халдвартай иргэний тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тус аймгаас орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр 9.00 цагаас энэ сарын 29-ний 9.00 цаг хүртэл хязгаарлах Засаг даргын захирамж гарчээ.
Цэцэрлэг суманд өчигдөр 20.00 цагийн байдлаар, коронавируст халдварын батлагдсан тохиолдол 12 болсон байна. Иймд Цэцэрлэг сумын бүх шатны боловсролын байгууллага, Мөрөн сумын 12 дугаар ангийн давтлагаас бусад сургалтын байгууллагын танхимын хичээлийг хаахаар захирамжид тусгажээ.
Олон хүн цуглардаг үйлчилгээний аж ахуйн нэгж, зах, худалдааны төвүүдийг мөн хугацаанд хаахаар болжээ. Аймгаас орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих пост байгуулж, зөвхөн эрүүл мэнд, буяны ажил, албан томилолт, малын тэжээл болон шатахууны тээврээс бусад хөдөлгөөнийг хязгаарлахаар болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.