Өнөөдөр вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй

Вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр /2021.03.21/ ажиллахгүй бөгөөд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах ажил үргэлжилнэ.
Даваа гараг буюу гуравдугаар сарын 22-ноос вакцинжуулалтын цэгүүд хэвийн ажиллана.
Түүнчлэн өнөөдөр 11:00 цагаас БГД-ийн 25-р хорооны
- Голден парк хотхоны 101-108
- Цоглог хотхоны 201-203 байр
- Түвшин өргөө хотхоны 301-305 дугаар байрны оршин суугч 16-гаас дээш насны иргэдийг коронавируст (Ковид-19) халдварын тандалт илрүүлгийн шинжилгээнд хамруулна.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 8 баг, өрх бүрт хүрч ажиллана.
25-р хороонд хатуу хөл хорио тогтоохгүй. Оршин суугчид та бүхэн олон нийтийн газраар зорчихгүй, гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэн хамтарч ажиллахыг уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.