ДОРНЫН ЗУРХАЙ: Сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал нас уртадна
Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 8. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, есөн улаан мэнгэтэй шар луу өдөр.
Барилдлага: Хүчин төгс
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Гал
Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллагаа дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.
Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал нас уртадна хэмээжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.